Англи хэл дээр мэргэжлийн түвшинд хэрхэн имэйл бичих вэ?

Хэрэв та өдөр тутамдаа англи хэл дээр имэйл бичдэг бол энэхүү зөвлөгөөг уншаарай!
Мэргэжлийн түвшинд имэйл бичих нь таны мэргэжлийн ур чадвар, манлайлал болон цэгцтэй сэтгэлгээг харуулах илэрхийлэл юм. Өнөө үед ойлгомжтой бичих гэдэг ойлголт ер нь мартагдсан гэхэд буруудахгүй, бид нар мессеж бичихдээ эвдэрсэн буюу товчилсон өгүүлбэрээр харилцах нь элбэг. Мэдээжхэрэг мэргэжлийн түвшинд бичнэ гэдэг нь урт бичнэ гэсэн үг биш. Харин ч эсрэгэрээ. Та өмнө нь “зөв” ойлгомжтой болгох гэж хэдэн цагийн турш хичээнгүйлэн бичсэн урт имэйл илгээж байсан уу?Гэвч бичсэн имэйлийг тань уншаагүй нь илт мэдэгдэхүйц нэг өгүүлбэртэй хариу авч байсан байх. Энэ бол бидний гаргадаг түгээмэл алдаа, уншиж байгаа хүнээ залхаалгүй өөрийн санаагаа илэрхийлэх нь чухал юм.
Доорх жишээнүүдийг та өдөр тутмын хэрэглээндээ ашиглаад үзээрэй, таны имэйл бичих ур чадварыг илт дээшлүүлэх болно.

1. Took a while but you can deal:Хариу өгөөгүй удах
❌Sorry for the delay
✅Thanks for your patience

2. My schedule matters too:Минийхуваарь ч гэсэн чухал
❌What works for you…?
✅Could you do…?

3. Thanks for your help:Тусалсанд баялалаа
❌No problem/ No worries
✅Always happy to help

4. I know what I am doing:Би юу хийж байгаагаа мэдэж байна
❌I think maybe we should…
✅It would be best if we

5. Where the heck are we on thisЭнэ ажил юу болж байна
❌Just wanted to check in
✅When can I expect an update

6. It takes too much time. Хэтэрхий их алдах
❌Rewriting email for 40 minutes
✅It would be easier if we discuss in person

7. I made a small mistake.Алдаа гарсан үед
❌Ahh sorry! My bad totally missed that.
✅Nice catch updated, Thanks for letting me know

8. Do you get it? Ойлгосон уу?
❌Hopefully that make sense?
✅Let me know if you have a questions

9. I have an appointment. Өмнө нь төлөвлөсөн ажилтай байх үед
❌Could possibly leave early
✅Will need to leave for … at

Эцэст нь хэлэхэд:
1. Ойлгомжтой бичих.
2. Давтаж бичихгүй байх.
3. Бичгийн өнгө аяс уншиж байгаа хүн хэрхэн хүлээж авахыг тооцоолох.
4. Уурласан үедээ хэзээ ч битгий имэйл бичээрэй.
   Aмжилт хүсье!

Зөвхөн танд зориулсан сургалтанд бүртгүүлэх

Share on facebook
Share on linkedin
Share on twitter

(976) 11 323663 328080

admission@raffles-institute.edu.mn