Англи хэл бол сурахад маш зугаатай хэл юм (Яагаад? гэж бодож байгаа бол доорх 9 шалтгааныг хуваалцъя).

Англи хэл нь 750,000 гаруй үгтэй, сурахад харьцангуй хялбар хэл гэж тооцогддог ч хамгийн чадварлаг суралцагчдыг ч хүртэл эргэлзүүлдэг. Англи хэлийг хурдан сурах боломжгүй мэт санагдаж байж болох юм. Гэхдээ танд зөв стратеги төлөвлөгөө байвал тийм ч хэцүү биш юм.

Англи хэлийг хэрхэн хурдан сурах талаарх хамгийн шилдэг зөвлөмжүүд:

  1. 1. Унш

Сонгодог уран зохиол, сонин, вебсайт, мэйл: англи хэл дээр байвал уншаарай. Учир нь гэвэл эдгээр нь шинэ үгсийн сангаар дүүрэн мөн таны мэддэг үгс ч элбэг бий. Уншсанаар хурдан сайжрахад тань тусалж ингэснээр сурсан үгсийг дахин сануулж шинэ жишээг оюун ухаандаа санаж таны үгсийн санг бэхжүүлж байдаг. Нөгөөтэйгүүр, шинэ үг, хэллэг сурах нь үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэхэд нэн чухал, ялангуяа маш олон үгтэй англи хэл шиг хэлээр ярихад маш хэрэгтэй юм. Гэсэн хэдий ч зөвхөн уншаад мартаад байж болохгүй, дараа нь та зөвөлгөө 2-г мөрдөх ёстой …

  1. 2. Шинэ үгээ байнга тэмдэглэж ав

Энэ зөвлөгөө нь сонгодог зөвлөмж бөгөөд маш үр дүнтэй арга юм. Бид шинэ үг хэллэгийг  сурч байхдаа мартах боломжгүй мэт санагддаг. Гэвч ихэнх үг анхны удаад цээжлэгддэггүй. Үүнтэй тэмцэхийн тулд тэмдэглэлийн дэвтэр ашиглаж хэвшээрэй. Шинэ үг, хэллэг сонсох эсвэл унших бүрдээ агуулгаар нь бичиж тэмдэглээрэй: өөрөөр хэлбэл өгүүлбэрт оруулан, утгыг нь тэмдэглэ. Дараа энэ үгтэй дахин таарахад та  өөрөөсөө энэ чинь юу гэсэн үг билээ гэж асуух шаардлагагүй болно.

  1. 3. Хүмүүстэй ярилц

Хүмүүстэй ярилцахгүй бол хэл сурах ямар хэрэг байна вэ? Мэдээж хэрэг, хүмүүс бид ам нээхгүйгээр харилцах чадвартай мэргэжилтнүүд болсон мессенжер апп-уудад баярлалаа! Яг үнэндээ ярих нь унших, бичхээс хамаагүй илүү тустай арга юм. “Би англиар сайн ойлгодог, гэхдээ ярьж чаддаггүй” гэж хэлэхийг хэдэн удаа сонссоноо бодоод үз дээ. Маш олон хүмүүс би ярьж чадахгүй гэж өөртөө асар том саад бэрхшээл босгосон байдаг. Ингэж болохгүй. Албан бус хэлний дадлага хийхийн тулд Англиар ярьдаг хүмүүстэй ярилцаж, ярианы дамжаанд суухыг зөвлөж байна.

  1. 4. Подкаст эсвэл Youtube

Инээдмийн контент, Улс төр, Блог хөтлөл,  Хоолны тухай гэх мэт. Өөрийнхөө сонирхлыг татсан сэдвийн дагуу англи хэл дээрх подкаст эсвэл Youtube суваг сонс. Цөөн хэдэн сувгийг сонгон жолоо барьж байхдаа сонс, эсвэл ажилдаа явах үеэр сонсож болно. Эхэндээ танд төрөлх аялга нь ойлгомжгүй санагдаж магадгүй, энэ үед та шантралгүй үргэлжлүүлэн сонсоод л байгаарай удахгүй та сонссон зүйлээ ойлгож эхлэх бөгөөд олон шинэ үг хэллэг сурах болно!

  1. 5. Гадаад явах

Англи хэлээр ярьдаг оронд амьдарч, сурч байх үедээ англи хэлийг сурах нь маш сайн арга юм.  Англи хэл бол дэлхийн хамгийн өргөн тархсан хэл. Та цаг агаар эсвэл дуртай хотдоо тулгуурлан сурах хамгийн тохиромжтой орчноо сонгож болно. Австрали, Шинэ Зеланд, Их Британи, АНУ, Канад, Өмнөд Африк гэх мэт..

  1. 6. Асуулт асуу

Англи хэл сурч байх хугацаанд танд олон асуулт гарах болно. Эргэлзэлгүй шууд асууж, хариултаа олж авах хэрэгтэй! Хэрэв та сургалтанд явдаг бол багшаасаа асуугаарай багш нар таны асуултад хариулахад дуртай байх болно. Хэрвээ та ганцаараа сурч байгаа бол санаа зовох хэрэггүй: блог эсвэл хэлний вебсайтаас хариулт авах, болон бусдаас асууж болно.

  1. 7. Оддыг дага

Сурах арга барилдаа энэ аргыг нэмээрэй! Танд таалагддаг уугуул англиар ярьдаг жүжигчин эсвэл дуучныг сонго. Одоо онлайнаар тэдний өгсөн ярилцлагыг олж үзээрэй! Эхлээд зүгээр л сонсоод үз. Дараа нь дахин сонсохдоо сонссон үг хэллэгээ тэмдэглэж авахаа бүү мартаарай! Эдгээр ярилцлагаас гарсан үг хэллэг, түүх, хошигнол, үлгэр домог нь танд сурах хангалттай олон зүйлийг өгөх болно!

  1. 8. Үнэхээр хэрэгтэй зүйлээсээ эхэл

Та өөртөө сурах сэдлээ байнга сануулж байвал илүү хурдан сурах магадлалтай. Та оюутан солилцоонд явах гэж байгаа юу?  Хэрвээ тийм бол өөрийн сурах гэж буй чиглэлийн үгсийг цээжлэх хэрэгтэй.  Эсвэл хуралд явахаар төлөвлөж байна уу? Тийм бол яриа өдөөх хэллэгүүдээ сэргээж хараарай. Жилийн чөлөө авч аялах гэж байна уу?  Аялал жуулчлалын үг хэллэг танд маш их хэрэг болно. Хэрэв та зүгээр л англи хэл сурч эхлээд бүх зүйлийг нэгэн зэрэг сурчихна гэж найдаж байвал эцэст нь төөрөлдөж, шантрах магадлалтай.

  1. 9. Өөртөө хэт хатуу битгий хандаарай

Ахиц гарахгүй байгаа юм шиг мэдрэмж бүх хэл сурч байгаа хүнд тохиолддог зүйл энэ  үедээ “Би англиар ярьдаггүй”, “би хэзээ ч сурч чадахгүй” гэж битгий хэлээрэй. Эдгээр хэллэгүүдийг үгсийн сангаасаа авч хая! Энэ нь таныг ахиц дэвшил гаргаагүй мэт бодогдуулж англи хэлээр ярих мөрөөдлийг чинь боломжгүй зүйл мэт санагдуулна. Үүний оронд “Би англи хэл сурч байна, өдөр бүр шинэ зүйл сурч байна”, “Энэ нь амаргүй байх болов ч  надад хэрэгтэй”, “Би зургаан сарын өмнөхөөсөө хамаагүй дээр байна” гэх мэт хэллэгээр өөртөө том зургаа сануулах хэрэгтэй.

Зөвхөн танд зориулсан сургалтанд бүртгүүлэх

Share on facebook
Share on linkedin
Share on twitter

(976) 11 323663 328080

admission@raffles-institute.edu.mn