Рафлесийн Англи хэлний хөтөлбөр нь Азийн хамгийн шилдэг хэлний хөтөлбөрүүдийн нэгээр үнэлэгддэг. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш дэлхийн жишигт хүрсэн сургалтын чанарыг хүргэхийн тулд олон улсын зэрэгтэй чадварлаг багш нар (100% гадаад) Рафлесийн Англи хэлний хөтөлбөрийг удирдан явуулж байна. Орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж бүхий тав тухтай, цэвэрхэн, саруулхан анги танхимууд таны суралцах нөхцлийг бүрэн хангана. Рафлесийн Англи хэлний хөтөлбөр нь оюутнуудын дүрэм, сонсгол, бичих ур чадвар, унших, ярианы чадварыг хөгжүүлэх идэвхтэй, өндөр үр дүнтэй аргыг сургалтандаа нэвтрүүлсэн.
Рафлесийн Англи хэлний хөтөлбөр (REP) дотроо 6-н түвшинтэй. Оюутнууд түвшин тогтоох шалгалт өгч өөрт тохирсон түвшний ангидаа элсэнэ.
Оксфордын албан ёсны түвшин тогтоох шалгалтаар таны түвшинг тогтоож өгнө.
Яагаад Рафлесийн Англи хэлний хөтөлбөр гэж?
Аудио, видео зэрэг нэмэлт хэсгүүдээс бүрдсэн хамгийн сүүлийн үеийн сургалтын материал.
Өглөө, оройн ангиудаас сонголтоо хийх.
Өөрийнхөө ахицыг мэдэх явцын шалгалтууд.
Түвшин 6-г төгсөөд Англиар чөлөөтэй харилцдаг болох
Рафлесийн Англи хэлний хөтөлбөр жилд 4 удаа элсэлт авдаг: 1, 4, 7, 10-р саруудад. Байгууллагад зориулсан Англи хэлний хөтөлбөрт хамаарахгүй.
Англи хэлийг эхлэн суралцагсдад зориулсан хэлний үндсэн бүтэц, үгийн сангийн мэдлэгийг өргөжүүлэх суурьтай анхан шатны сургалт. Суралцагсдын Англи хэлний суурь мэдлэгийг бэхжүүлж үргэлжлүүлэн сурахад бэлтгэнэ.
Өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх харилцааны болон бичгийн ур чадварыг хөгжүүлнэ. Энэ шатны хөтөлбөр нь олон орны соёлыг судлан, гадаад оронд аялах, амьдрах, сурах зэрэг тохиолдлуудад хэрэглэгдэх Англи хэлийг үзнэ
(976) 11 323663 328080
admission@raffles-institute.edu.mn