Та Рафлес Интернэшнл Интститутыг төгсөөд үргэлжлүүлэн мастераа хийх болон карьераа эхлүүлэхэд таны бакалаврын зэргийг дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөх болно. Үндэстэн дамнасан корпорациуд болон шилдэг их сургуулиуд таны дипломд эргэлзэхгүй.
Эхний хоёр жилийн хөтөлбөрийг суралцснаар Сингапурын Гүнзгий түвшний дипломтой төгсөх ба гурав дах жилийн хөтөлбөрөө судлаж дуусаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын зэрэгтэй төгсөх буюу 2 зэргийг нэгийн үнээр авах боломжтой.
Бүх хичээл Англи хэл дээр ороaх учир сургуулиа төгсөх үед таны хэлний түвшин өндөр хэмжээнд хүрсэн байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багш нараар хичээл заалгана гэдэг нь та юмыг олон талын өнцгөөс сурна гэсэн үг. Бизнес, дизайн аль ч салбарыг улс орон болгон өөр өөрөөр практикт хэрэглэдэг. Олон улсын, туршлагатай багш нараас суралцан давуу талуудыг өөртөө бий болго!
Манай хөтөлбөрүүд онол дээр үзсэн зүйлсийг курсын ажил, бие даалт зэргээр бататгаад зогсохгүй бизнесийн байгууллагууд дээр дадлага хийх боломжийг бүрдүүлсэн. Төгсөөд ажил дээр гарахад шаардлагатай таны бүхий л ур чадваруудыг хөгжүүлэхэд бид анхаарах болно.
Та сургуулиа Монголд эхэлж байгаа ч эхний хоёр жилийн хөтөлбөрийг судалж дуусгаад гурав дахь жилийн хөтөлбөрийг Ковентри болон Рафлесийн бусад салбар сургуулиудад судлан төгсөж болно.
Та Рафлесийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс олон давуу талыг эдлэх боломжтойгоос дурдвал, Рафлесийн хамтрагч байгууллагуудад суралцах хугацаандаа дадлага хийх боломжууд, зөвхөн Рафлесийн оюутнууд, төгсөгчдөд зориулсан тусгай үйлчилгээ, урамшууллууд орно.
Баклаварын түвшинд суралцах оюутнууддаа бичих болон судалгаа хийх чадварыг сайжруулах 2 хичээл 10 долоо хоногийн хугацаанд үнэгүй заагдана.
(976) 11 323663 328080
admission@raffles-institute.edu.mn