Рафлес Интернэшнл Институт-д суралцах шалтгаанууд

Та Рафлес Интернэшнл Интститутыг төгсөөд үргэлжлүүлэн мастераа хийх болон карьераа эхлүүлэхэд таны бакалаврын зэргийг дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөх болно. Үндэстэн дамнасан корпорациуд болон шилдэг их сургуулиуд таны дипломд эргэлзэхгүй.

Эхний хоёр жилийн хөтөлбөрийг суралцснаар Сингапурын Гүнзгий түвшний дипломтой төгсөх ба гурав дах жилийн хөтөлбөрөө судлаж дуусаад Их Британийн бакалаврын зэрэгтэй төгсөх буюу 2 зэргийг нэгийн үнээр авах боломжтой.

Бүх хичээл Англи хэл дээр орох учир сургуулиа төгсөх үед таны хэлний түвшин өндөр хэмжээнд хүрсэн байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багш нараар хичээл заалгана гэдэг нь та юмыг олон талын өнцгөөс сурна гэсэн үг. Бизнес, дизайн аль ч салбарыг улс орон болгон өөр өөрөөр практикт хэрэглэдэг. Олон улсын, туршлагатай багш нараас суралцан давуу талуудыг өөртөө бий болго!

Манай хөтөлбөрүүд онол дээр үзсэн зүйлсийг курсын ажил, бие даалт зэргээр бататгаад зогсохгүй бизнесийн байгууллагууд дээр дадлага хийх боломжийг бүрдүүлсэн. Төгсөөд ажил дээр гарахад шаардлагатай таны бүхий л ур чадваруудыг хөгжүүлэхэд бид анхаарах болно.

Та сургуулиа Монголд эхэлж байгаа ч эхний хоёр жилийн хөтөлбөрийг судалж дуусгаад гурав дахь жилийн хөтөлбөрийг Нортумбриа Их Сургууль болон Рафлесийн бусад салбар сургуулиудад судлан төгсөж болно.

Рафлесийн Давуу Эрхт Хамтын Ажиллагааны хөтөлбөр (RPP): 

Та Рафлесийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс олон давуу талыг эдлэх боломжтойгоос дурдвал, Рафлесийн хамтрагч байгууллагуудад суралцах хугацаандаа дадлага хийх боломжууд, зөвхөн Рафлесийн оюутнууд, төгсөгчдөд зориулсан тусгай үйлчилгээ, урамшууллууд орно.

Бичих чадварын бэлтгэл хичээл үнэгүй

Баклаварын түвшинд суралцах оюутнууддаа бичих болон судалгаа хийх чадварыг сайжруулах  2 хичээл 10 долоо хоногийн хугацаанд үнэгүй заагдана.

Цаг мөнгөө хэмнэ

78% хүртэл хэмнэ Рафлес Интернэшнл Институт-д сурснаар хичнээн их мөнгө хэмнэж чадахаа мэдвэл энд сурах нь хамгийн ухаалаг шийдвэр гэдгийг та мэдэх болно!

Цагаа хэмнэ!

Монголын их дээд сургуулиуд ихэвчлэн 4 жилийн хөтөлбөр санал болгодог. Рафлес – Нортумбриагийн хамтарсан хөтөлбөр нь 3 жилийн дотор таньд бакалаврын зэрэг олгоно. Энэ нь та дотоодын их дээд сургуульд сурч буй үеийнхнээсээ нэг жилийн өмнө төгсөнө гэсэн үг.

Мөнгөө хэмнэ!

Та үеийнхнээсээ нэг жилийн өмнө ажил хийж эхлэх болохоор нэг жилийн цалин илүү олж авна.

Рафлес Олон Улсын Институт-д 3 жил сурах сургалтын төлбөр ойролцоогоор 67 сая төгрөг болно. Та нарын ихэнх тань гэрийнхэнтэйгээ амьдардаг учраас сард ойролцоогоор 400,000 төгрөгийг хоол, тээврийн хэрэгсэлд зарцуулна гэж үзвэл ойролцоогоор 3 жилийн турш 81 сая төгрөгөөр Их Британийн Бакалаврын зэрэгтэй төгсөх болно (34,000 ам.доллар).

 

Cost of degree in USD

  • Амьдрах өртөг
  • Сургалтын төлбөр