Хөтөлбөрийн тойм

Рафлесийн Англи хэлний хөтөлбөр нь Азийн хамгийн шилдэг хэлний хөтөлбөрүүдийн нэгээр үнэлэгддэг. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш дэлхийн жишигт хүрсэн сургалтын чанарыг хүргэхийн тулд олон улсын зэрэгтэй чадварлаг багш нар (100% гадаад) Рафлесийн Англи хэлний хөтөлбөрийг удирдан явуулж байна.

Орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж бүхий тав тухтай, цэвэрхэн, саруулхан анги танхимууд таны суралцах нөхцлийг бүрэн хангана. Рафлесийн Англи хэлний хөтөлбөр нь оюутнуудын дүрэм, сонсгол, бичих ур чадвар, унших, ярианы чадварыг хөгжүүлэх идэвхтэй, өндөр үр дүнтэй аргыг сургалтандаа нэвтрүүлсэн.

6 түвшний сургалт

Түвшин 1 – Анхан шат

Англи хэлийг эхлэн суралцагсдад зориулсан хэлний үндсэн бүтэц, үгийн сангийн мэдлэгийг өргөжүүлэх суурьтай анхан шатны сургалт. Суралцагсдын Англи хэлний суурь мэдлэгийг бэхжүүлж үргэлжлүүлэн сурахад бэлтгэнэ.

Түвшин 2 – Анхан дунд шат

Оюутнуудын дүрэм, үгсийн сан, унших, бичих дадлыг хөгжүүлж Англиар чөлөөтөй харилцах суурийг тавьж өгнө.

Түвшин 3 – Дунд шат

Өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх харилцааны болон бичгийн ур чадварыг хөгжүүлнэ. Энэ шатны хөтөлбөр нь олон орны соёлыг судлан, гадаад оронд аялах, амьдрах, сурах зэрэг тохиолдлуудад хэрэглэгдэх Англи хэлийг үзнэ

Түвшин 4 – Ахисан дунд шат

Хэлзүйн цогц бүтэц, үгийн сангийн баялагтай болсноор өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болно. Текстийн гол агуулгыг ойлгож унших, текст бичих, чөлөөтэй ярьж чаддаг болно.

Түвшин 5 – Гүнзгий шат

Бичих ур чадвараа сайжруулж ахисан түвшний дүрмүүд үзнэ. Энэ шатыг амжилттай дүүргэснээр онолын хүрээнд эссэ бичих, текст уншаад дүгнэлт хийх чадвар эзэмшинэ.

Түвшин 6 – IELS шалгалтын хөтөлбөр

IELTS шалгалтыг амжилттай өгөх, хүссэн оноогоо авахад шаардлагатай арга барил, дадал техникийг эзэмшүүлнэ. IELTS-ийн үндсэн 4 хэсэг болох ярих, сонсох, унших, бичих чадварыг гүнзгий түвшинд олгоно.

Сургалтын загвар:

Рафлесийн Англи хэлний хөтөлбөр (REP) дотроо 6 үндсэн түвшинтэй. Оюутнууд түвшин тогтоох шалгалт өгч өөрт тохирсон түвшний ангидаа элсэнэ.

Рафлесийн Англи хэлний хөтөлбөрийг сонгохын давуу тал:
• Оксфордын албан ёсны түвшин тогтоох шалгалтаар түвшин тогтоодог
• Дэлхийн олон орноос ирсэн мэргэжлийн TESOL, бакалавр зэрэгтэй гадаад багш нар хичээл заадаг
• Сонсох болон харилцан ярианы чадварыг сайжруулах аудио, видео зэрэг нэмэлт хэсгүүдээс бүрдсэн хамгийн сүүлийн           үеийн сургалтын материалтай
• Хичээлийн дундуур суралцагчийн ахицыг шалгах явцын шалгалт тогтмол авдаг
• Кембриджийн хөтөлбөр номны дагуу сургалт явагддаг

Элсэлт авах сарууд:

Рафлесийн Англи хэлний хөтөлбөр жилд 4 удаа элсэлт авдаг: 1, 4, 7, 10-р саруудад. Байгууллагад зориулсан Англи хэлний хөтөлбөрт хамаарахгүй.

Мэдээлэл авах

 

Баталгаажуулах